УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.

Хоёр улсын парламентын дарга Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Айлчлалын хүрээнд тэд парламентын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар албан ёсны хэлэлцээ хийх юм.

Милтон Дик мөн Ерөнхий сайдтай уулзахаар төлөвлөжээ. Есдүгээр сарын 22–23-нд үргэлжлэх айлчлал нь Австралийн Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монголд хийж буй гурав дахь айлчлал гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн