“Шунхлай” ХХК 100 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх “Шунхлай-4” олон нийтэд санал болгох бондыг хөрөнгийн зах зээлд гаргалаа.

Бондын нэгж үнэ 100 мянган төгрөг, хугацаа 12 сар, жилийн хүү 18 хувь байна. Нийт нэг сая ширхэг бонд санал болгож байгаа бөгөөд компанийн зээлжих чадварыг “A, тогтвортой” түвшинд үнэлжээ.

Тус компани 2024 онд 80 тэрбум төгрөгийн олон нийтийн болон 20 тэрбум төгрөгийн хаалттай бонд, 2025 онд 50 тэрбум төгрөгийн бондыг зах зээлд гаргаж байсан юм.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн