Хар салхины улмаас энэ сарын 21-ний өдөр үйлдэхээр төлөвлөж байсан OM501/OM502 дугаартай нислэгийн хуваарьт өөрчлөлт оржээ.
Тодруулбал, дээрх нислэгүүдийг энэ сарын 22-ны өдөр дараах цагийн хуваарийн дагуу үйлдэхээр болсон байна. OM501A нислэг Улаанбаатараас 05:00 цагт хөөрч, 09:55 цагт Япон Улсын Нарита нисэх буудалд бууна. Харин OM502A нислэг Нарита нисэх буудлаас 12:00 цагт хөөрч, 16:35 цагт Улаанбаатарт буух юм.
Нислэгийн цагийн хуваарьт орсон өөрчлөлттэй холбоотой санал хүсэлт, мэдээллийг 11-333-999 дугаарт холбогдон авах боломжтой. Зорчигч, үйлчлүүлэгчдийг нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор хэрэгжүүлж буй дээрх өөрчлөлтөд хүлээцтэй хандахыг МИАТ ТӨХК-иас хүслээ.
