Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Хаш-Эрдэнэ болон АНУ-ын Тэнгисийн цэргийн төгсөлтийн дараах боловсрол олгох сургуулийн төлөөлөгчид өнөөдөр /2026.09.21/ Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв (ШУЗМТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ШУЗМТ-ийн үйл ажиллагааг танилцуулах үеэр гамшгийн үеийн харилцаа холбоо, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгсөн бөгөөд бүсчилсэн хөгжилтэй уялдуулан цаашид бүсийн төвүүдэд ШУЗМТ байгуулах боломжийн талаар санал солилцов.

Ташрамд дурдахад, тус төв нь анх 2013 онд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын бүтцэд үйл ажиллагаагаа эхлүүлж, 2023 онд ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв” болж, зарлан мэдээлэл дамжуулах болон хөдөлгөөнт удирдлагын төвтэй, мэргэжлийн инженер, техникийн алба хаагчидтай, 21 аймаг, нийслэл дэх Онцгой байдлын байгууллагын бүх салбар нэгжүүдтэй холбогдсон, гамшгийн үеийн удирдлага, зохицуулалтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг нэгж болон өргөжсөн юм. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн