Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) нь тус их сургуулийг түшиглэсэн Уламжлалт анагаах ухааны сургалттай дунд ангийн элсэлтээ авч, 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтэд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, МУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, УАУ-ны докторын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн дарга, профессор Н.Хүрэлбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Х.Отгонбаатар,  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Х.Бунд-Очир, АШУҮИС-ийн захиргааны зөвлөлийн гишүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
АШУҮИС-ИЙН ХАРЬЯА АХЛАХ СУРГУУЛИЙН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУРГАЛТТАЙ ДУНД АНГИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛООАШУҮИС-ИЙН ХАРЬЯА АХЛАХ СУРГУУЛИЙН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУРГАЛТТАЙ ДУНД АНГИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛООАШУҮИС-ИЙН ХАРЬЯА АХЛАХ СУРГУУЛИЙН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУРГАЛТТАЙ ДУНД АНГИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Засгийн газарт чиглэл хүргүүлэх тухай” 03 дугаар зарлиг, МУ-ын Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Монгол уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.1-дэх  “Уламжлалт анагаах ухааны сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах” арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын яам, АШУҮИС ажлын хэсэг байгуулан ажиллаж, сургалтын хөтөлбөрийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, АШУҮИС, МАУОУС-ийн багтай хамтран боловсруулсан байна.  Элсэлтийн журмыг АШУҮИС-ийн ректорын тушаалаар батлуулсан бөгөөд Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газраас сурах бичиг, тавилга, сургалтын тоног төхөөрөмжөөр хангаж хичээл сургалтаа эхэлж байна.
АШУҮИС-ИЙН ХАРЬЯА АХЛАХ СУРГУУЛИЙН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУРГАЛТТАЙ ДУНД АНГИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Энэхүү Уламжлалт анагаах ухааны сургалттай дунд ангид Нийслэл хот, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь, Орхон-Уул, Говьсүмбэр зэрэг 6 аймгаас, Япон, ХБНГУ зэрэг улсуудаас 35 сурагч элсээд байна.
  Жиргэх

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн