Монгол орны ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөлийн зарим сумын нутгаар бага зэргийн бороо орно.
Бусад нутгаар бороо орохгүй, салхи нутгийн хойд хэсээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор үүлшин, бороо орохгүй. Нийслэлд салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, 21-23 градус, Багануур орчмоор салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, 22-24 градус, Тэрэлж орчмоор салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр, 19-21 градус дулаан байна.
