Оросын төрийн өмчит газрын тосны компани “Роснефть”-ийн Арктик дахь төсөл дээр ажилладаг томоохон ложистикийн компанийн хувьцааны тодорхой хувийг олимпын аварга асан Алина Кабаевагийн эцэг Марат Кабаев худалдаж авчээ. Тодруулбал, Марат Кабаев 2026 оны хавар “Таймыр Инвест” компанийн 25 хувийн хувьцааг худалдаж авсан байна.

Марат Кабаевын охин Алина Кабаеваг Путины хамтран амьдрагч, хүүхдүүдийнх нь ээж гэж хэвлэлүүд мэдээлдэг. Гэвч Путин, Кабаева нар энэ харилцаагаа хэзээ ч олон нийтэд ил тод батлаагүй.

Энэхүү худалдан авалт нь “Роснефть”-ийн “Восток Ойл” төслөөс хэн ашиг хүртэх боломжтойг харуулж байна. “Роснефть”-ийн мэдээлснээр уг төсөлд их наяд рублийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд Оросын Алс Хойд бүсийн хэдэн тэрбум тонн газрын тосны нөөцийг ашиглах юм. “Таймыр Инвест” компани нь “Восток Ойл” төсөлд ложистикийн үйлчилгээ үзүүлдэг.

Тус компани 2024 онд их хэмжээний татварын нэхэмжлэлтэй тулгарсан. Шүүхийн баримтад дурдсанаар тус компани халхавч компаниуд ашиглан татвараас зайлсхийсэн байна. Хоёр удаагийн татварын шалгалтын дараа “Таймыр Инвест” нь гурван тэрбум гаруй рублийн нэмэлт татвар, мөн 800 сая орчим рублийн торгууль төлөх болжээ.

Татварын нэхэмжлэлийн хэргийн дараа Кабаев компанийн хамтран эзэмшигч болсон байна. Үүнийхээ өмнө тэр Путины зөвлөх Николай Патрушевтай ярилцсан аж.

“Таймыр Инвест”-ийн орлого 2023 онд 13.2 тэрбум рубль байсан бол 2024 онд 55.3 тэрбум рубль болж өссөн бөгөөд цэвэр ашиг нь 1.6 тэрбум рубльд хүрчээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн