СИДНЕЙ, 2026 оны есдүгээр сарын 18 /TASS/. “Викиликс” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж X нийгмийн сүлжээнд хоёр жилийн дараа пост оруулж, “эргэж ирсэн”-ээ мэдэгджээ. “Би эргэж ирлээ” гэж тэрбээр бичсэн байна.
Тэрбээр Их Британийн шоронгоос суллагдсаныхаа дараахан буюу 2024 оны зургаадугаар сарын 28-нд Х нийгмийн сүлжээнд пост нийтэлж байжээ.
Ж.Ассанжийг Их Британийн нийслэл дэх Эквадорын Элчин сайдын яамнаас албадан гаргасны дараа 2019 оноос хойш тус улсын Белмаршийн чанга дэглэмтэй шоронд хорьж байсан юм. АНУ-ын засаг захиргаа түүнийг шилжүүлэн өгөхийг Их Британийн эрх баригчдаас таван жил гаруйн хугацаанд шаардаж байсан хэдий ч Ж.Ассанжийн өмгөөлөгчид түүнийг АНУ-д шилжүүлэн өгөхөөс сэргийлэхийн тулд удаа дараа хуулийн арга хэмжээ авч байжээ.
Ж.Ассанж АНУ-ын прокуроруудтай байгуулсан тохиролцооны хүрээнд нууц мэдээлэл олж авах, тараах зорилгоор хуйвалдсан гэдгээ шүүх хурлын үеэр хүлээсэн байна. Энэхүү хууль бус үйлдэлд нь Австралийн иргэн болох түүнд Их Британийн шоронд хоригдсон хугацаатай нь тэнцэх хэмжэний хорих ял оноожээ. 2024 оны зургаадугаар сарын 26-нд Ж.Ассанж гэр бүлийнхэн нь амьдардаг Австрали руу буцсан байна.
