Хунтайж асан Эндрьютэй холбогдох баримт бичгийг ил болгоно

Их Британийн хунтайж асан Эндрю Маунтбаттен Виндзортой холбоотой нууц баримт бичгүүдийг ил болгохыг тус улсын хууль тогтоогчид шаардсан. Тэгвэл Мягмар гаригт (2026.02.24) тус улсын засгийн газар мэдээллүүдийг ил болгохыг баталсан байна. Парламентын ширүүн хэлэлцүүлгийн үеэр олон гишүүн Эндрюг шүүмжилж, улсынхаа өмнө хүлээсэн үүргээсээ илүү Эпштейнтэй нөхөрлөлөө эрхэмлэсэн гэж мэдэгдсэн. Мөн хааны гэр бүлээс илүү их хариуцлага хүлээхийг шаардсан байна.

Ерөнхий сайд Кейр Стармерын Засгийн газар нууц мэдээллийг ил болгох саналыг дэмжсэн тул шийдвэр батлагдсан. Худалдааны сайд Крис Брайант хэлэхдээ, Эпштейний үйлдсэн аймшигт хүчирхийллийн хохирогчдод баримтыг ил болгох нь бидний хийх ёстой наад захын зүйл гэжээ. Тэрбээр Эпштейний гэмт хэрэгт Британи болон бусад орны нөлөө бүхий, чинээлэг хүмүүс оролцсон гэж үзэж байна. Эндрю өнгөрсөн жил хааны гэр бүлийн цол хэргэмээ хураалгасан. Одоо цагдаа нар түүнийг худалдааны элчээр ажиллаж байхдаа улсын нууц баримт бичгийг Эпштейнтэй хуваалцсан эсэхийг шалгаж байна.

Тэр өнгөрсөн долоо хоногт төрийн албанд зүй бус үйлдэл гаргасан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэн саатуулагдсан юм. Үүний дараа түүний ах Хаан Чарльз III “Хууль  жамаараа хэрэгжих ёстой” гэж мэдэгдсэн юм. Засгийн газраас баримтуудыг нийтлэхийг зөвшөөрсөн ч, цагдаагийн шалгалт дуусах хүртэл зарим баримтыг ил болгох явц хойшлогдож магадгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн