Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 15 //. Өнөөдөр болох үйл явдал

Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. 

УИХ-ын 2026 оны намрын чуулганыг нээнэ.

Их, дээд сургуулийн танхимын хичээл эхэлнэ.

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 8 сарын үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.

11:00 цагт: Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс “Монголын бурхан шашны шинэ дурсгалт газар нээсэн” талаар хэвлэлийн хурал “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд болно.  

16:00 цагт: Монгол-Хятадын уран бүтээлчдийн хамтарсан “Crossroads-2026” баримлын үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн “Арт” галерейд болно. 

Орон нутагт:

Өмнөговь: Хил хамгаалах байгууллагын 93 жилийн ой, “Хилчдийн өдөр”-ийг тохиолдуулан “Иргэн төвт төрийн үйлчилгээ” өдөрлөг болж байна. 

Үзэсгэлэн:

-“Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэн “Норпэй арт” галерейд гарч байна. 

-Зураач, судлаач М.Батзоригийн “Гарц орц” гурав дахь бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари арт” галерейд гарч байна. 

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст 2” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд гарч байна.

-“Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд гарч байна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд үргэлжилж байна.

Хилийн чанадад:

-БНХАУ-ын Шэньжэнь, Шанхай хотод Олон улсын дижитал эрчим хүчний экспо (International Digital Energy Expo-IDEE)-ын хүрээнд “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум: Ногоон эрчим хүч ба цахим шилжилт” хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа болж байна. 

-Узбекистаны Самарканд хотод пара шатарчдын дэлхийн III олимпиад болж байна.

-Нидерландын Ситтард хотноо Монголын урлаг, соёл, уламжлал, хөгжмийг сурталчлан таниулах “Нүүдэлчид” үзэсгэлэн 9 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.

-ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн