НЬЮ-ЙОРК, 2026 оны есдүгээр сарын 14 /Kazinform/. Кристофер Ноланы найруулсан “Тhe Odyssey” кино дэлхийн кино зах зээлээс 1.677 тэрбум гаруй ам.долларын орлого олсноор “Universal Pictures” студийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино болсон тухай “The Hollywood Reporter” сэтгүүлд мэдээлжээ.
Хомерын туулиас сэдэвлэн бүтээсэн уг бүрэн хэмжээний кино 2015 онд дэлгэцнээ гарсан “Universal Pictures”-ийн “Юрийн галавын ертөнц” киног кассын орлогоороо давсан байна.
Одоогоор уг кино дэлхийн кино театруудаас хамгийн их орлого олсон кинонуудын жагсаалтын 12 дугаарт бичигдэж байгаа бөгөөд цуврал биш кинонуудаас бүх цаг үеийн хамгийн их орлого олсон гурав дахь бүтээл болж байна.
“Энэ бол бүхэл бүтэн үеийнхний хувьд хүмүүсийг кино театрт дахин цуглуулж, хамтдаа кино үзэхэд уриалан дуудсан чухал үйл явдал юм” гэж NBCUniversal компанийн ТУЗ-ийн дарга Донна Лэнгли мэдэгджээ.
Дэлхийн кино театруудын дэлгэцнээ долоодугаар сарын 17-нд гарч эхэлснээсээ хойш “Тhe Odyssey” дэлхийн кино зах зээлд түүхэн амжилтуудыг үзүүлсээр байгаа юм. Тухайлбал, уг кино R үнэлгээтэй кинонуудын түүхэн дэх хамгийн их орлого олсон бүтээл болжээ. Мөн IMAX-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон бүрэн хэмжээний кино болсон байна. Түүнчлэн найруулагч Кристофер Ноланы хамгийн их орлого олсон кино болжээ.
