Узбекистаны Самарканд хотод болж буй пара шатарчдын дэлхийн III олимпиадад оролцож буй их мастер Г.Мөнхгал дасгалжуулагчтай Монголын шигшээ баг өчигдөр гурав дахь тавилдаа Киргизийн багийг 3:1-ээр буулган авчээ.
Энэ тоглолтод Б.Болд-Эрдэнэ, С.Сундуй, М.Хишигбаяр нар багтаа ялалт авчирсан бол Ц.Түмэнбаяр хожигджээ. Тэд эхний өрөгтөө дэлхийн чансааг тэргүүлэгч Польшийн хүчирхэг багтай 2:2, хоёрдугаар тойрогт Хорватын шатарчидтай мөн л 2:2-оор тэнцсэн байна. Ингэснээр Монголын баг гурван өргийн дараа дөрвөн оноотой 41 багаас 10 дугаар байрт жагсаж эхэллээ. Тэгвэл Израиль, Куба, Чехийн баг нэг ч хожигдолгүй зургаан оноотой тэргүүлж байгаа юм. Манай шатарчид өнөөдөр Аргентины багтай зургаадугаар ширээнд тоглоно.
Монголын баг чансаагаар 41 багаас 20 дугаарт эрэмбэтэй байгаа юм. Тэмцээн энэ сарын 17-нд өндөрлөнө.
