Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүнгээр Монгол Улсын 201 350 иргэн гадаадад оршин сууж байгаа нь өмнө хийсэн тооллогоос 64.6 хувиар нэмэгджээ.
Тэдний олонх нь хөдөлмөрийн насныхан болон залуус юм. Өнгөрсөн онд гадаадад оршин суугчдын 59.5 хувийг 15-39 насныхан эзэлж байв. Ялангуяа 15-19 насны бүлгийнхний тоо өмнөх тооллоготой харьцуулахад 2.7 дахин өсөж, боловсрол эзэмшихээр гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Хүн ам, орон сууцны завсрын тооллогоор манай улсын харьяат хүн ам өнгөрсөн онд 3 589 826 болсон билээ.
