ШАНХАЙ, 2026 оны есдүгээр сарын 10 /Xinhua/. Хятадын Ляньюньган хотод болсон Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны дэлхийн форумын оролцогчид гар утсаар болон цахимаар хийдэг залилантай тэмцэх Олон улсын эвсэл байгуулах тухай Хамтарсан тунхаглалыг баталжээ. 

Уг баримт бичигт дурдсанаар, харилцаа холбоо, цахим дахь залилан нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж буйг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрчээ. Олон улсын конвенцуудад үндэслэсэн, мэргэжлийн, үр дүнтэй, засгийн газар хоорондын үйл ажиллагаандаа төвлөрсөн олон улсын байгууллагыг байгуулах нь залилантай хамтран тэмцэхэд ихээхэн холбогдолтой болохыг мэдэгдэлд онцолсон байна.

Тунхаглалд гарын үсэг зурах ёслолд уг эвслийг үүсгэн байгуулагч 46 орны төлөөлөгч, мөн НҮБ, Интерпол зэрэг олон улсын дөрвөн байгууллага болон  34 орны ажиглагчид оролцжээ.

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны дэлхийн форум есдүгээр сарын 8-10-нд Хятадын Ляньюньган хотод болсон байна. Тус форумд 100 гаруй улс, олон улсын байгууллагын 2100 гаруй төлөөлөгч оролцсон байна. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн