Говийн бүс нутгаар өнөөдөр салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг ус цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн ихэнх сумд, Булган, Орхон, Сэлэнгэ, Дорнодын өмнөд, Өмнөговийн баруун болон хойд сумд, Дундговийн баруун сумд, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орно.
Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, Орхон голын сав газраар +10+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26+31 градус, бусад нутгаар +15+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +16+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +18+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. +15+17 градус дулаан байна.
5 цагт Улаанбаатарт +6 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.