Худалдаа, үйлдвэрлэл, технологи зэргийг хөгжүүлэх шинэ боломжийг эрэлхийлжээ

Монгол Улс, БНХАУ, БНСУ, Индонезийн бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтарсан үйлдвэрлэл, технологи, инноваци болон бусад салбарыг хөгжүүлэх шинэ боломж байгааг МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар МҮХАҮТ-д зохион байгуулсан “Түншлэл-2026” форумын үеэр тэмдэглэв.

Дөрвөн улсын бизнес, мэргэжлийн байгууллагын төлөөллийг нэгтгэсэн олон улсын бизнес форумыг ГХЯ, МҮХАҮТ, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хамтран зохион байгуулжээ. Энэ үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, экспорт, импорт, технологи, инновац, боловсрол, аялал жуулчлалын салбарын талаар санал солилцож, B2B уулзалтаар бизнесийн шинэ түншлэл тогтоох, хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцсэн байна.

Форум нь дээрх улсуудын бизнес эрхлэгчийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, хөрөнгө оруулалт, бизнесийн түншлэлийн боломжийг нээсэн чухал үйл ажиллагаа болсныг МҮХАҮТ мэдээллээ.

МҮХАҮТ-ын Эдийн засгийн судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар “Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчин” илтгэлдээ, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, тэргүүлэх салбаруудын боломжийг танилцууллаа. Тэрбээр хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологийн салбар дахь хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааны талаар илүү тодотгосон юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн