Балба, Хятадын хилийн бүсэд наймдугаар сарын 26-нд болсон хөрсний нуралт, үерийн улмаас нурангид дарагдсан байсан хоёр хүнийг өнөөдөр /2026.09.04/ аварч гаргажээ. Тэд усан цахилгаан станцын ажилчид байсан бөгөөд нурангид дарагдсан туннель дотор гацсан байжээ. Механикч мэргэжилтэй 30 настай Санжай Шах, ахлах механикч 45 настай Кабир Махаржан нарыг Катманду хотын эмнэлэгт хүргээд байна. Аврагчид туннелийг хаасан нурангийг 50-60 метрийн гүн хүртэл ухаж цэвэрлэж байж хүмүүсийг гаргаж иржээ.
Наймдугаар сарын 26-ны гамшгийн үеэр тус усан цахилгаан станцын олон 100 ажилтан сураггүй болсон. Тэдний хоёр нь Санжай Шах, Кабир Махаржан нар юм.
Аврагчид өнөөг хүртэл 1250 цогцос олсон бөгөөд 5000 гаруй хүн одоо хүртэл сураггүй хэвээр байна.
Австралийн аврах ажиллагааны мэргэжилтэн Арнольд Дикс ийм төрлийн аврах ажиллагаанд олон удаа оролцож байжээ. Тэрбээр хэлэхдээ “Аврагчид Баасан гаригийн өглөө усан цахилгаан станцын туннелиэс амьсгалах чимээ сонссон. Санаа зоволтгүй, бид таныг аварна гэж хэлэхэд цаанаас нь за гэж сулхан хариулсан юм билээ. Бидний итгэл найдвар дундраагүй л байна. Бүтэн долоо хоног, 24 цагийн турш зүрх сэтгэлээрээ шаналлаа, эцэст нь ид шид тохиож эхэлж байна” гэжээ.