ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 25 //. -Өнөөдөр болох үйл явдал- 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.

11:00 цагт: Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн арт галерейд болно.

11:30 цагт: Монголын мөсөн сурын холбооноос зохион байгуулж байгаа 100 сая төгрөгийн шагналын сантай магнай болон дээд лигийг тэмцээний талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

-Үндэсний мэдээллийн агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 28-ныг хүртэл гарна. 

-“Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн