Д.Трампын хөрөгтэй нэг ам.долларын зоос хэдхэн цагийн дотор зарагдаж дуусжээ

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Сангийн яамны Зоосны газраас гаргасан Ерөнхийлөгч Доналд Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос худалдаанд гарсан даруйдаа хэдхэн цагийн дотор зарагдаж дуусжээ.

Зоосны ар талд АНУ-ын Ерөнхийлөгчийн тамга болон 250 гэсэн тоо, нүүрэн талд нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хөргийг “LIBERTY” буюу эрх чөлөө гэсэн утгатай үг, “IN GOD WE TRUST” буюу Бид бурханд итгэдэг гэсэн АНУ-ын албан ёсны уриаг 1776-2026 гэсэн огноотой хамт сийлжээ. Иргэд уг зоосыг 25-аар багцалсныг 61 ам.доллароор,100-гаар багцалсныг нь 154.50 ам.доллароор худалдан авчээ. Алтаар хийсэн мэт харагдах уг зоосыг  зэс, цайр, магни, никель зэрэг материалуудын хольцоор хийсэн аж.

АНУ-ын хуулиар зоосон мөнгөн тэмдэгтийн ар талд амьд, үхсэн ямар ч хүний хөргийг сийлэхийг хориглодог тул Ерөнхийлөгч Д.Трампын хөрөг зоосны нүүрэн талыг чимжээ. Ерөнхийлөгч Д.Трампаас гадна АНУ-ын тусгаар тогтнолын 150 жилийн ойгоор буюу 1926 онд АНУ-ын 30 дахь Ерөнхийлөгч Кэлвин Күлиджийн хөрөг 50 центийн зоосыг чимж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн