Нийслэлийн бүх авто машин есдүгээр сарын нэгэнд замын хөдөлгөөнд оролцоно.
Өөрөөр хэлбэл, авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт үйлчлэхгүй гэсэн үг. Харин есдүгээр сарын 2-12 хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт нийслэлийн зургаан дүүрэгт 7:00-21:00 цагийн хооронд бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.