Сургуулийн өмнөх боловсролд 258 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ

2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1,407 цэцэрлэгт 2-5 насны 258,921 хүүхэд бүртгүүлээд байна.

Нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн цэцэрлэгт 118,986 хүүхэд бүртгүүлжээ. Үүнийг дүүргээр нь ангилбал:

  • Багануур дүүрэг-1,933
  • Багахангай дүүрэг-289
  • Баянгол дүүрэг-17,133
  • Баянзүрх дүүрэг-32,622
  • Налайх дүүрэг-2,942
  • Сонгинохайрхан дүүрэг-24,838
  • Сүхбаатар дүүрэг-8,859
  • Хан-Уул дүүрэг-22,472
  • Чингэлтэй дүүрэг-7,898 хүүхэд бүртгүүлсэн байна.

Харин насны ангиллаар нийслэлийн хэмжээнд 2 настай 24,159, 3 настай 29,487, 4 настай 30,721, 5 настай 34,619 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ.

Мөн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 2 дугаар шатны цахим бүртгэл 9 дүгээр сарын 3-нд эхэлж, 9 дүгээр сарын 11-нд хаана. Хоёрдугаар шатны цахим бүртгэлд түр оршин суух хаягтай хүүхэд болон нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон хүүхдүүд хамрагдах боломжтой юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн