2026-2027 оны хичээлийн жилийн сонгон судлах хичээлийн сонголтыг 9 дүгээр сарын 9-нийг хүртэл хийнэ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 31 //. 2026-2027 оны хичээлийн жилийн сонгон судлах хичээлийн сонголтыг ахлах ангийн сурагчид энэ сарын 24-нөөс 9 дүгээр сарын 9-нийг хүртэл сургуулийнхаа системд нэвтэрч хийнэ.

Энэ хичээлийн жилд:

  • 10 дугаар ангийн сурагчид-4 хичээл
  • 11 дүгээр ангийн сурагчид-3 хичээл
  • 12 дугаар ангийн сурагчид-3 хичээл сонгон судална.

Сурагчид сонгон судлах хичээлээ сонгохдоо өөрийн сонирхол, чадвар, ирээдүйн зорилго, мэргэжлийн чиглэл болон элсэлтийн шалгалтын шаардлага зэргийг харгалзан үзэхийг Боловсролын ерөнхий газраас зөвлөж байна.

Мөн сонголтоо хийхдээ эцэг эх, асран хамгаалагчтай зөвлөж, сургуулийн системд мэдээллээ зөв, бүрэн оруулан баталгаажуулах шаардлагатай. Түүнчлэн системд сонголтоо баталгаажуулсны дараа хичээлийн жилийн туршид сонгосон хичээлээ солих боломжгүй тул сонголтоо сайтар нягталж хийхийг зөвлөв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн