Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй төрсөн өдрөө тэмдэглэжээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Этель Катерхам өнгөрсөн Баасан гаригт (2026.08.21) 117 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Лондон хотоос 40 км зайд байрлах Суррей дэх өндөр настан асрах төвд амьдардаг Катерхам 117 насалсан анхны британи хүн гэж Гиннесийн дэлхийн дээд амжилтууд (GWR) мэдээлэв.

Тэрбээр Их Британийн “PA Media” хэвлэлд ярихдаа, “Би гэр бүл, найз нөхдийн хамтаар баяраа гайхалтай тэмдэглэсэн. Дараа жил хүртэл тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Жоао Мариньо Нето мөн Бразилиас Катерхамд төрсөн өдрийн мэндчилгээ хүргэжээ. Өнгөрсөн жилийн төрсөн өдөр нь өнгөрсны дараа хаан Чарльз есдүгээр сард Катерхамтай уулзсан байдаг. Эл үеэр Катерхам хааны 21 насны байх үеийг дурсан, “Бүх охид чамд хайртай, гэрлэхийг хүсдэг байсан” гэж дурссан байдаг.

Хаан Чарльз болон Катерхам нар 2025 онд

Катерхам 117 жилийн хугацаанд дэлхийн нэг, хоёрдугаар дайн, Титаник хөлөг онгоцны живэлт, Оросын хувьсгал болон “Covid-19” тахалыг туулан өнгөрүүлжээ. Мөн тэрбээр 2020 онд 110 настай байхдаа цар тахлын халдвар авсан ч эдгэрсэн анхны өндөр настай хүн болсон юм.

Өмнөд Английн Хэмпшир мужийн Шиптон Беллингерт 1909 оны наймдугаар сарын 21-нд гэр бүлийнхээ долоо дэх хүүхэд болон мэндэлсэн тэрбээр VII Эдвард хааны үед амьдарсан сүүлийн хүн билээ.

Катерхам 18 настай байхдаа ганцаараа Энэтхэг рүү аялж, тэндээ цэргийн гэр бүлийн асрагч хийж байв. Дараа нь тэрбээр 1931 онд Британийн армийн хошууч Норман Катерхэмтэй оройн зоог дээр танилцаж, хосууд хоёр жилийн дараа гэрлэжээ. Тэд Салисберид амьдарч байсан бөгөөд тэнд Катерхэм хүүхдийн цэцэрлэг байгуулсан юм. Хожим Хонконгт хэдэн жил амьдарсны эцэст Их Британидаа суурьших болж, хоёр хүүхдийн эцэг эх болсон байна. Гэвс тэрбээр охидоо болон нөхрөө сүүлийн замд нь үдэх байснаа мэдээгүй. Өдгөө Катерхэм гурван ач охин, таван гучтай.

Гайхалтай олон жил амьдарсан ч Катерхэм хамгийн урт насалсан дээд амжилтыг давах болоогүй байна. Учир нь 1997 онд 122 нас 164 хоногтойдоо нас барсан франц эмэгтэй Жанна Калментт дээд амжилтыг эзэмшдэг билээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн