Дээд боловсролын сургалтын байгууллагад 2026-2027 оны хичээлийн жилд 170 384 оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад 49 331 оюутан сурах төлөвтэй байна.
Боловсролын яамны мэдээлснээр, энэ хичээлийн шинэ жилд урьдчилсан төсөөллөөр бүх түвшний боловсролын сургалтын 2 457 байгууллагад 1 305 552 суралцагч хамрагдах төлөвтэй байгаа ажээ.
Харин өнгөрсөн хичээлийн жилд их сургууль, коллежид 161,891 оюутан суралцсанаас 77 хувь нь бакалаврын түвшнийх байв. Мөн хичээлийн жилд 46 их сургууль, 22 коллеж, нийт 68 дээд боловсролын байгууллага ажиллажээ.