Японы Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши манай улсад айлчилж байна

Японы Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Тэрбээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочилж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргалтай албан ёсны уулзжээ. Уулзалтаар талууд Монгол, Японы батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын хөгжлийн чиглэлийн талаар санал солилцож, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлийн хамтарсан сургалт, цэргийн боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Хошууч генерал Ч.Цогтжаргал хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа тогтвортой өргөжин бэхжиж, энэ хүрээнд хэрэгжиж буй “Зам” хамтарсан сургалт, дадлага нь бодит үр дүнтэй хамтын ажиллагааны нэг чухал хэлбэр болсныг дурдлаа. “Зам” хамтарсан сургалт, дадлагыг 2014 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 12 дахиа хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 гаруй цэргийн алба хаагчийг тус сургалтад хамруулж, цэргийн инженерийн мэргэжлийн ур чадвар, бэлтгэл, чадавхыг нэмэгдүүлжээ. Генерал Арай Масаёошигийн айлчлал нь Монгол, Японы батлан хамгаалах салбарын харилцан итгэлцэл, зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэргийн мэргэжлийн хамтын ажиллагааны цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой аж.

Айлчлалын хүрээнд генерал Арай Масаёоши тэргүүтэй төлөөлөгчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж буй Монгол, Японы цэргийн инженерүүдийн хамтарсан “Зам-2026” сургалт, дадлагын явцтай танилцана. Мөн Арай Масаёоши генералыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба нар хүлээн авч уулзахаар төлөвлөжээ. 

Японы Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши манай улсад айлчилж байна

Японы Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши манай улсад айлчилж байна

Японы Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши манай улсад айлчилж байна

Японы Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши манай улсад айлчилж байна

Японы Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши манай улсад айлчилж байна

Японы Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши манай улсад айлчилж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн