Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 24 //. -Өнөөдөр болох үйл явдал-
07:00-09:00 цагт: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж билгийн тооллын шинийн 7-нд сүсэгтэн олонд зориулан Тэгчэн сожин болон Цагаан Дарь эхийн лүн айлдан соёрхоно.
12:00 цагт: “Шинэ цас-2026” уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт Байгалийн түүхийн музейд болно.
15:00 цагт: Бүгд Найрамдах Куб Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Кубын цаг үеийн нөхцөл байдлын талаар тус яамны байранд мэдээлэл хийнэ.
18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2025-2026 оны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт “M Bank Arena” ордонд эхэлнэ.
-Шинийн наймны цагаан дара эх үзэсгэлэнг Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхим дэглэнэ.
-Үндэсний мэдээллийн агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
– “Гиннест бүртгэлтэй язгууртны дээл” түр үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд энэ сарын 24-нийг хүртэл гарна.
-Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 28-ныг хүртэл гарна.
-“Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.