Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэн золголоо

, 2026 оны хоёрдугаар сарын 24Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ-наас энэ сарын 21-нд уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Бельги, Нидерланд, Люксембургт оршин сууж буй ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэн золголоо.

Элчин сайд Л.Болд ахмад настнууддаа XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн мэндийг хүргэж, өнгөрсөн могой жилд тус ЭСЯ-наас хэрэгжүүлсэн голлох ажлуудын талаар мэдээлэл өгөв. Элчин сайд могой жилд Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг тус ЭСЯ монгол иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулсан Бельгийн Монголчуудын ТББ-ын нэгдсэн зөвлөл, Бельгийн монгол оюутан залуучуудын холбоо, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулсан болохыг онцлоод, хүрэлцэн ирсэн иргэдэд талархал илэрхийлэв.

Ахмад настнууд хариу талархал илэрхийлж, ирэх морин жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг ЭСЯ-ны хамт олонд хүргэв.

Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэн золголоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн