/. Ангараг гаргийн нэгэн дагуулаас чулуу, элс зэрэг дээжийг цуглуулан дэлхийд авчрах авчрах зорилгоор нисгэгчгүй сансрын судалгааны төхөөрөмж хөөргөхөөр төлөвлөж байгаагаа Японы Сансар судлалын агентлаг зарлалаа.
Уг төхөөрөмжийг 10 дугаар сарын 20-ны өглөөний 04:41 цагт Японы баруун өмнөд нутаг дахь Танэгашима аралд байрлах “Танэгашима” сансрын төвөөс №10 дугаартай “H3” пуужингаар Ангарагийн сар судлалын (МСС) хөтөлбөрийн хүрээнд хөөргөхөөр төлөвлөжээ. Хөлгийг 2024 онд хөөргөх байсан боловч өнгөрсөн онд №1 дугаартай H3 пуужингийн анхны нислэг амжилтгүй болсон тул хойшлуулсан байна.
Ангарагийн гадаргуугаас ойролцоогоор 6 мянган км-ийн зайд тойрон эргэлддэг, 20-30 км орчим голчтой хоёр дагуулын том нь болох Фобос руу Японы хөлөг нисэх бөгөөд 2031 онд дэлхийд эргэн ирэх ажээ.
МСС бол Ангарагийн дагуулын гарал үүслийг судлах, ирээдүйн сансрын судалгаанд ашиглах технологиудыг хөгжүүлэх зорилготой олон улсын хамтарсан хөтөлбөр юм.
Сансрын хөлөг нь Ангараг руу аялах, судалгааны дээжийг олж илрүүлэх, буцах нислэгт зориулсан гурван үндсэн модультай бөгөөд хөөрөх үеийн жин 4,480 кг юм. Буултын дөрвөн хөлтэй уг аппаратын өндөр нь ойролцоогоор 5.3 м, өргөн нь нарны зайн хавтангуудаа дэлгэсэн үедээ 9 м орчим юм.
Хэрвээ бүх зүйл төлөвлөснөөр болбол сансрын хөлөг хөөрснөөсөө хойш жил орчмын дараа Ангарагийн тойрог замд орж ажиглалт хийж эхэлнэ. Дараа нь Франц, Германы хамтран бүтээсэн сарнаа явагч төхөөрөмж Фобос дээр газардаж, 10 гр хэмжээтэй элсний дээжийг авна.
Дэлхийд буцаж ирэхдээ дээж бүхий капсулыг Австралид буулгах юм.