COP17-г зөвшилцлийн үндсэн дээр урагшлуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ойн аж ахуй, загас агнуур, байгаль орчны дэд сайд Бернис Свартсыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг COP17-д Өмнөд Африкийн төлөөлөгчид идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлж, Монгол Улс COP17-ыг нээлттэй, ил тод, хүртээмжтэй, зөвшилцөлд суурилсан байдлаар амжилттай зохион байгуулахыг зорьж буйг тэмдэглэв.

Дэд сайд Бернис Свартс Монгол Улс COP17-ыг зохион байгуулж буйд баяр хүргэж, газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлов.

Сайд Б.Батцэцэг COP17 Даргын хувьд бүх Талуудын байр суурийг сонсож, харилцан ойлголцлыг дэмжин, бага хурлын үр дүнг зөвшилцлийн үндсэн дээр урагшлуулахын төлөө ажиллахаа илэрхийллээ. 

COP17-г зөвшилцлийн үндсэн дээр урагшлуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн