Сурагчдын гэрийн даалгаврыг нийгмийн сүлжээгээр өгдгийг 2026-2027 оны хичээлийн жилээс зогсооно гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.
Тэрбээр “Цахим аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор ирэх сарын 1-нээс сурагчдын гэрийн даалгаврыг фэйсбүүк, инстаграм, тикток зэрэг нийгмийн сүлжээгээр гэрийн даалгавар өгөхийг зогсооно” гэлээ.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарын хамтарсан тушаал гарсан юм. Ингэснээр есдүгээр сарын 1-ний өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, цахим групп чат ашиглахыг хязгаарлахаар боллоо. Энэхүү санаачилга нь сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах болон суралцагчийн дүн, үнэлгээ, хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулахгүй буюу хувийн мэдээллийг хангах зорилготой ажээ.
Ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны платформ ашиглана.
