Япон улс ирэх сард Токио хотноо хуванцрын бохирдлын асуудлыг хөндсөн олон улсын албан бус бага хурал зохион байгуулж байна. Энэхүү хурлаар хуванцрын бохирдлыг бууруулах олон улсын нийтлэг үндэслэлийг бий болгох зорилготой.
Гуравдугаар сарын 1-нээс эхэлж гурав хоног үргэлжлэх тус бага хуралд 15 улс, бүс нутгаас төлөөлөгчид оролцоно. Тухайлбал, АНУ, Саудын Араб, Европын холбоо үүнд багтаж байна.
Өмнө нь засгийн газар хоорондын хэлэлцээ байгуулахаар хичээсэн боловч оролцогчид нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй тул бүтэлгүйтжээ. 180 орчим орныг хамарсан албан ёсны хэлэлцээнээс өмнө боломжит зөвшилцлийг судлах зорилготойгоор уг бага хурлыг зохион байгуулж байна. АНУ ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор дэлхийн дулаарлын эсрэг олон улсын хүчин чармайлтаас ухарсан тул энэ асуудлаар олон улсын хамтын ажиллагаа улам хүндрэх болжээ.