Монголын өсвөрийн тамирчид холимог тулааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Улаанбаатар //. Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотноо Холимог тулааны 2026 оны Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-23-нд “Мубадала Арена” ордонд болно.

Дэлхийн 60 гаруй орны 1200 орчим өсвөрийн тамирчин оролцох тус тэмцээнд олон улсын шилдэг залуу тамирчид хүч сорин өрсөлдөх юм. Монгол Улсаас оролцох баг тамирчдын эхний хэсэг эх орноосоо Абу-Даби хотыг зорилоо.

Дөрвөн насны ангиллаар зохион байгуулдаг тус тэмцээнд Монгол Улсаас нийт 19 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангасан байна. Мөн Монголын Холимог тулааны холбооны Шүүгчдийн зөвлөлийн нарийн бичиг, олон улсын шүүгч Ж.Лхагвабатыг тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллуулахаар урьжээ.

Олон улсын тэмцээнд оролцох эрх нь сэргэсэн ОХУ-ын баг тамирчид олон бүрэлдэхүүнтэй өрсөлдөж буйгаараа энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн онцлог болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн