Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Торгоны замын жингийн цувааны төлөөллийг угтан авснаар эхэллээ.
Бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны ач холбогдол, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ганд тэсвэрлэх чадавхын бодит туршлагыг хуваалцах, малчдын дуу хоолойг дэлхий нийтэд хүргэх зорилготой Торгоны замын цуваа аялал нь БНТУ-аас өнгөрсөн тавдугаар сард гараагаа эхлүүлж, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ-аар дамжин 6000 км гаруй зам туулж, газрын нөхөн сэргээлтийн сайн туршлагатай танилцаж, орон нутгийн иргэдтэй уулзсан юм. Жингийн цувааны оролцогчид Монгол Улсын Дундговь, Өвөрхөнгай, Архангай, Булган, Төв аймгийн говь цөл, хангай, тал хээр нутгаар дамжин аялж, нүүдлийн малчин өрх, эрдэмтэн судлаач, орон нутгийн удирдлага, малчдын хоршоодтой уулзан, газрын нөхөн сэргээлтийн төслүүдтэй танилцав. Ингэхдээ Хустайн БЦГ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Рамсарын жагсаалтад бүртгэсэн Өгий нуур Монголын бэлчээр нутгийн иргэд газрын доройтол, ган гачгийн сорилтыг хэрхэн даван туулж байгаатай танилцан, “Бэлчээр ба малчдын олон улсын жил”-ийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаанд оролцжээ.
“Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор энэ сарын 17-28-нд болох СОР117 хуралд дэлхийн 190 гаруй орны 600 гаруй төлөөлөгч орролцож, цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны сорилт, тэдгээрийг шийдэх, давж гарах арга замыг хэлэлцэнэ.