Монгол Улсын далбаа Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) талбайд мандлаа.
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын төлөөлөл далбаа мандуулах ёслолд оролцов. Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12 мянга гаруй төлөөлөл ийнхүү хуралдаж эхэллээ.
Монгол Улс НҮБ-д 2021 онд хүсэлт тавьснаар СОР17 хурлыг зохион байгуулах шийдвэр 2022 онд гарчээ.


