Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 15 /Kazinform/. Индонезийн эрэгт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн алба мэдээлжээ. Хүмүүс амиа алдсан, гэмтэж бэртсэн болон эвдрэл сүйрлийн талаарх мэдээлэл ирээгүй тухай Associated Press агентлаг мэдээлснийг эш татан Kazinform уламжиллаа.  

Газар хөдлөлт орон нутгийн цагаар бямба гаргийн өглөөний 05:58 цагийн орчимд Флоресийн районд 10 км-ийн гүнд болжээ. Газар хөдлөлтийн голомт Хойд Нуса-Тенгара мужийн Энде хотоос баруун хойд зүгт 68 км-ийн зайд байв.

Цунами болох магадлалтай байгаа тул наранд шарлагын газар, голын эргээс хол байж, аль болох өндөрлөг газарт гарахыг эрэг орчмын районуудын оршин суугчдад Индонезийн Цаг уур, геофизикийн агентлагаас анхааруулжээ. Флорес арлын ойролцоо усан дор гүехэн хэсэгт газар хөдөлсөн байна.

Индонез бол 17 мянга гаруй арлаас бүрддэг том хойг бөгөөд “Номхон далайн галт цагариг” дээр галт уулсын ба газрын хагарлын бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт олонтоо болдог.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн