Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас даваа гаргаас эхлэн улсын хэмжээнд түгээлт хэвийн болно гэж мэдээлэв.

ОХУ-аас Улаанбаатар хотод 46 вагон буюу 2700 гаруй тн АИ92 авто бензин ирснээс эхний 23 вагоныг буулгаж, нийслэлийн 75 ШТС-д 756 тн, орон нутгийн 49 ШТС -д 441 тн-ыг хүргүүлжээ. Мөн ОХУ-аас 152 вагон буюу 9120 тн АИ92 авто бензин ирж байгаа аж.

Дараа долоо хоногт шатахууны түгээлт хэвийн болно гэвАҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Маргааш гэхэд орон нутгийн түгээлтийг нэмж, ням гарагт нийслэлд шатахууны хэрэгцээг хангах хэмжээгээр түгээнэ. Дараа долоо хоногоос түлш, шатахууны түгээлтийг хэвийн болгохоор ажиллаж байна. Улаанбаатар төмөр зам ХНН-ээс түлш, шатахууныг тээвэрлэлтийг богино хугацаанд шуурхай татан авч байна. БНХАУ-аас ачуулсан 2000 тн онгоцны түлшийг Замын-Үүд өртөөнд авч, түгээлхэд бэлэн болно. Татварын ерөнхий газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгж, компаниудыг татварын өртэй ч дансыг нь хаахгүй байх шийдвэр гаргалаа. Тээврийн цагдаагийн албанаас шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлэхээр хүлээж буй авто машины ачааллыг зохицуулж замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх арга хэмжээ авч байна гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн