СОР17: 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.
Хурлын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Сайн дурын алба (UNV), Монголын Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), СОР17-ын Үндэсний хорооны Ажлын алба хамтран зохион нийт 600 сайн дурын идэвхтэнг сургалтад хамруулж бэлтгэжээ.
Сайн дурын идэвхтнүүдийг Ногоон бүс, Цэнхэр бүс, зочид буудал, зам тээврийн чиглэл гэсэн үндсэн дөрвөн чиглэлд тодорхой ажлууд хариуцуулж ажиллуулах аж.
Сургалтын үеэр тэдэнд ажиллах талбай, тодорхой цэг, байршлыг танилцуулахын зэрэгцээ чиглэл тус бүрийн үүрэг, хариуцлага болон хурлын үеэр шаардагдах зохион байгуулалтын мэдээллийг хүргэв. Ийнхүү 600 сайн дурын идэвхтэн сургалт, зохион байгуулалтын бэлтгэлээ бүрэн хангаж, хурлын үйл ажиллагааг дэмжин ажиллахад бэлэн болжээ.

Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн