Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 12 /РИА Новости/.  АНУ-ын иргэн Роберт Гилманыг сулласан явдалд АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд талархал илэрхийлжээ.

“Хүмүүнлэгийн үүднээс Робертод өршөөл үзүүлсэн Ерөнхийлөгч Путинд бид талархаж байна” гэж С.Уиткофф Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна. Үүнээс өмнөхөн Д.Трамп “ямар нэгэн солилцоо хийхийг шаардалгүйгээр хүмүүнлэгийн үүднээс Гилманыг сулласан” Оросын талд талархлаа илэрхийлжээ.

Р.Гилман өчигдөр Вашингтон дахь Эндрюс агаарын цэргийн баазад ирсэн байна. Түүний гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгч Эрик Лебсон хэлэхдээ, зургаадугаар сараас хойш Гилман кататоник төлөвт байгаа гэжээ. Кататоник төлөв (кататони) гэдэг нь хүний хөдөлгөөн, яриа, гадаад орчны өдөөлтөд үзүүлэх хариу үйлдэлд гүнзгий өөрчлөлт орж, хөдөлгөөнгүй хөших эсвэл хэт идэвхжин үймрэх байдлаар илэрдэг мэдрэлийн өвчний хам шинж юм.

Тэрбээр 2022 оны нэгдүгээр сард Сухуми-Москва чиглэлийн галт тэргээр зорчих үедээ согтуу байсан бөгөөд саатуулагдсаныхаа дараа цагдаагийн ажилтныг хэд хэдэн өшиглөсөн байна. Түүнд жирийн дэглэмтэй хорих ангид 4 жил 6 сар хорих ял оноосон бөгөөд дараа нь 3 жил 6 сар болгон өөрчилжээ. Хоригдох хугацаандаа тэрбээр хорихын ажилтнууд ба мөрдөн байцаагчийн биед хэд хэдэн удаа халдсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн