ӨНӨӨДӨР: БОУАӨ-ийн сайд, ҮХ-ны дарга Ц.Сандаг-Очир салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзалт хийнэ

Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ.

11:00  цагт: БОУАӨ-ийн сайд, ҮХ-ны дарга Ц.Сандаг-Очир салбарын эрдэмтэн, судлаачидтай  COP17-гийн талбай, Zone D met27-д нээлттэй уулзалт хийнэ. 

16:00 цагт: МУЭ-ийн гишүүн зураач, Ногоон морь нийгэмлэгийг үндэслэгч С.Машбатын “Би 50 жил зурлаа” бие даасан үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн “Арт галерей”-д болно. 

Үзэсгэлэн:

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн гарч байна.  

-Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг харуулсан тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд үргэлжилнэ.

-“Монгол наадам: Морин эрдэнэ” тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна. 

Орон нутагт:

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Европын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн Их Британийн Бирмингем хотын Александрын цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн