Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Монгол судлаачдад шагнал гардуулах үеэр

, 2026 оны наймдугаар сарын 10Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт монголч эрдэмтний XIII их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн судлаач оролцож байна.   

Олон улсын монгол судлалын холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Архивын ерөнхий газар, ШУА, “Чингис хаан” үндэсний музей, МУИС, МУБИС, СУИС хамтран зохион байгуулж буй тус их хурлаар монгол хэл, археологи, соёл, урлаг, утга зохиол, угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан, Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлалын талаар 530 гаруй илтгэл хэлэлцүүлж буй. Энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх энэхүү их хурал “Чингис хаан” үндэсний музей, МУИС-ийн хичээлийн I, II байр болон тус сургуулийн Монгол-Японы төв, номын сан, Багш, оюутны хөгжлийн төвд салбар хуралдаанаар үргэлжилж байна. Өнөөдөр эхэлсэн тус их хурлын үеэр монголч эрдэмтдийн байр суурийг сонслоо.

Анна Дамдиновна Цендина (ОХУ)

Д.Заяабаатар: Монгол орныг гадаад ертөнцөд таниулан, сурталчлах хамгийн дөт зам бол монгол судлал-Монголч эрдэмтний III их хурлаас хойш энэхүү хуралд оролцож ирлээ. Эхний үеийн хурлууд монголын түүх, хэл соёл, утга зохиол зэрэг сэдвийн хүрээнд эргэлддэг байсан бол орчин цагт нүүдлийн соёл иргэншил, түүний хөгжил, улс төр, эдийн засаг гэх зэрэг сэдвийг судлаачид барьж авах болжээ.

Монгол судлалын удирдагч багшийн хувьд хэлэхэд, монгол судлал тасрахгүй гэдэгт итгэлтэй байдаг. Учир нь, энэ чиглэлийн судалгааг олон залуус сонирхож байна. Тиймээс би ч түүнд хамаг хүчээ зориулж байна. Улаанбаатар хотноо өнөөдөр Монголч эрдэмтний XIII их хурал болж байгаа нь их сайшаалтай. Эрдэмтэн судлаачид нүүр тулж уулзахын зэрэгцээ хэн юу хийж байна вэ, хэнтэй хамтарч болох нь вэ, шинэ санаа юу байна вэ гэдгийг харилцан мэдэлцэж байна.

Хоёрдугаарт, монгол өвийг хамгаалах хойшлуулшгүй үүрэг хариуцлага бидэнд ноогдож байна.

Өнөөгийн дэлхий ертөнц өөр хоорондоо их адилхан болж байна. Германд очсон ч, Гачууртад очсон ч адилхан супермаркетад адилхан бараа бүтээгдэхүүн өрөөстэй байх болсон. Хүүхдүүд сошиал гэх нэг ертөнцөөс адилхан юм үздэг, уншдаг болчихлоо. Тийм ертөнцөд монгол гэх үндэсний өв соёлыг хамгаална гэдэг ихээхэн чухал. Монголчууд нүүдэлчдийн ямар их өв соёлыг үлдээсэн билээ, тэдгээрийг гүн гүнзгий судлахгүй бол болохгүй шүү гэж шинэ үеийн залууст хандаж хэлэх байна.

Юки Конагая (Япон Улс)

-Монгол судлал нь дан монгол орныг хамаарах тухай асуудал биш. Энэ нь дэлхийн түүх, дэлхийн судлалд нөлөө үзүүлдэг талбар. Монгол нутагт малтах ёстой тусгай онцлогтой газар зөндөө бий. Тэдгээрийг олж судалбал дэлхийн түүхийг өөрчлөхүйц дүгнэлт гарах магадлалтай. Өөрөөр хэлбэл, монгол судлалыг зөвхөн Монголоор хязгаарлах биш, маш том, өргөн сэдэвтэй судлал гэж ойлгох хэрэгтэй. Би монгол судлалаар 30-аад жил ажиллаж байна. Монголч эрдэмтэд өмнө нь монгол хэл, монголын түүхээр судалгааны ажлаа голлон явуулдаг байсан. Орчин цагт сэдэв өргөжиж, өргөн хүрээг хамрах болжээ. Үүний зэрэгцээ уг хурал 5 жил тутамд нэг удаа болдог байсан бол 3 жилд нэг удаа зохион байгуулдаг болсонд талархаж байна.

Д.Заяабаатар: Монгол орныг гадаад ертөнцөд таниулан, сурталчлах хамгийн дөт зам бол монгол судлалВероника Зикмундова  Улс)

-Монголчууд байгаль дэлхийтэйгээ дасан зохицож амьдарч ирсэн ард түмэн. Энэхүү уламжлалт амьдралын хэв маяг нь орчин цагт олон улсын судлаачдын анхаарлыг ихэд татах болсон. Яагаад гэвэл, сүүлийн үед байгаль, цаг уурын нөхцөл байдал ихээхэн хүндрэх төлөвтэй болж байна. Тиймээс гадаадын улс орнууд энэ тал дээр монголчуудаас суралцах хэрэгтэй. Саяхан Чехэд хоёр монгол бөө очиж, өв уламжлалаасаа манай хүмүүст тайлбарлаж өгсөн. Манайхан “Монгол бөөгөөс сурах юм их байна” гэцгээж байна билээ. Монголчууд эх байгалиа шүтэж ирсэн зан үйлээ сэргээж байгаа нь сайн хэрэг гэж бодож байна. 

Мария Павловна Петрова 

-Би ОХУ-ын Санкт-Петербургийн улсын их сургуулийн Дорно дахины факультетын Монгол, төвөд судлалын тэнхимд монгол хэлний багшаар ажилладаг. Санкт-Петербургийн их сургууль нь монгол судлалын түүхэн дэх анхны төвүүдийн нэгд тооцогддог. Манай их сургуульд монголын эртний судар, гар бичмэл, хуучин ном олон бий. Тэдгээрийг судлах хэрэгтэй учраас уйгуржин бичиг зааж, эрдэм шинжилгээний ажилтнуудыг бэлтгэдэг. Түүнээс гадна Санкт-Петербург хотод Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн байдаг. Судлаач хүний хувьд, би монголын түүх, соёл, уран зохиолыг чухалчлан авч үздэг. Тиймээс Монголын орчин цагийн бүтээлүүдийг судлахын зэрэгцээ орчуулдаг. Орчуулгын уралдаанд шавь нартайгаа тогтмол оролцож байна.

Д.Заяабаатар: Монгол орныг гадаад ертөнцөд таниулан, сурталчлах хамгийн дөт зам бол монгол судлалД.Заяабаатар )

-Монгол судлал өмнө нь монголчуудын хэл, түүх, соёл, угсаа гарал гэсэн хүрээнд илүү идэвхтэй явж ирсэн. Одоогийн монгол судлалын цар хүрээ уламжлал ба орчин үе гэсэн онцлогтойгоор хөгжиж байна. Орчин цагт улс төр, хууль, эрх зүй, эдийн засаг, монголчуудын ахуй сэтгэлгээний онцлог, амьдралын хэв маягт гарч буй өөрчлөлт зэргийг судлах болсон. Үүний зэрэгцээ судлаачдын тоо нэмэгдсээр байна. Монголыг сонирхон судлагч орнуудын тоо, цар хүрээ өргөжиж байгааг харуулсан үйл ажиллагаа нь өнөөдрийн энэ их хурал юм.

Бид монгол орноо гадаад ертөнцөд таниулъя гэвэл хоёр шугам байна.

Эхнийх нь энтертайнмент буюу чөлөөт байдлаар бидний сонин сайхныг харуулах явдал. Нөгөөх нь шинжлэх ухааны зам буюу Монголыг сонирхон судалж буй гадны эрдэмтэн судлаачдаар дамжуулж гадаад ертөнцөд өөрсдийгөө таниулах юм. Өөрөөр хэлбэл, хамгийн зөвөөр биднийг гадаад ертөнцөд таниулъя, сурталчилъя гэвэл бодит баримтад тулгуурласан монгол судлалын зам л хамгийн дөт хамгийн бодит зам гэж хэлж болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн