Монголын эрэгтэй волейболчид ЗААШТ-ээс анхны медалиа хүртлээ

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж өндөрлөлөө.

13 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Макао, Хонконгийн баг өрсөлдсөн юм. 1998 оноос хойш зохион байгуулсан тус тэмцээнийг Монгол Улс 2000, 2008, 2015, 2017 онд эх орондоо хүлээж авч байв.

Есөн жилийн дараа манай улсад УИХ-ын дарга С.Бямбацогтын ивээл дор дахин зохион байгуулсан тус тэмцээнд Монголын шигшээ баг хүрэл медаль хүртэж, волейболын спортын түүхэнд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа гардлаа. Монголын волейболчид хэсгийн тоглолтод БНХАУ, Хонконгийг тус бүр 3:0-ээр буулган авсан. Улмаар хагас шигшээд Японы залуучуудын багт 2:3-аар дийлдсэн бол хүрлийн төлөө БНХАУ-ын U19 насны шигшээг 3:1-ээр буулган авснаар ЗААШТ-ээс анх удаа хүрэл медаль хүртсэн нь энэ. Манай волейболчид өмнө нь гурван удаа буюу 1998, 2015, 2017 онд IV байр эзэлсэн билээ.

Энэ тэмцээний аваргаар БНСУ-ын баг тодорлоо. Тэд шигшээд Японы багийг 3:1-ээр буулган авснаар алтан медалийн эзэн болов. Тус улсын эрэгтэй шигшээ баг дөрөв дэх удаагаа алтан медаль хүртэж буй бол япончууд анх удаа мөнгөн медаль зүүлээ.

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 13 удаа зохион байгуулахад 12-т нь солонгосчууд шагналын тавцанд зогсжээ. Ингэхдээ дөрвөн алт, таван мөнгө, гурван хүрэлтэй аж. Тэгвэл Японы баг зургаан алт, нэг мөнгө, дөрвөн хүрэлтэй удаалдаг бол Тайвань нэг алт, долоон мөнгө, нэг хүрэл, БНХАУ-ын баг хоёр алт, гурван хүрэл, Монгол, БНАСАУ-ын баг тус бүр нэг хүрэлтэй болж байна.

Ташрамд дурдахад, волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Уг тэмцээн маргааш Хонконгт эхлэх юм.

Монголын эрэгтэй волейболчид ЗААШТ-ээс анхны медалиа хүртлээ

Монголын эрэгтэй волейболчид ЗААШТ-ээс анхны медалиа хүртлээ

Монголын эрэгтэй волейболчид ЗААШТ-ээс анхны медалиа хүртлээ

Монголын эрэгтэй волейболчид ЗААШТ-ээс анхны медалиа хүртлээ

Монголын эрэгтэй волейболчид ЗААШТ-ээс анхны медалиа хүртлээ

Монголын эрэгтэй волейболчид ЗААШТ-ээс анхны медалиа хүртлээ

Монголын эрэгтэй волейболчид ЗААШТ-ээс анхны медалиа хүртлээ

Монголын эрэгтэй волейболчид ЗААШТ-ээс анхны медалиа хүртлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн