Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн цахим бүртгэл маргааш эхэлнэ.
Эцэг, эх, асран хамгаалагчдаас цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг энэ сарын 23-ныг хүртэл E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авах юм. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бүртгэлийн хугацааг сайтар анхаарч, шаардлагатай мэдээллээ урьдчилан бэлтгэн, тогтоосон хугацаанд хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтээ цахимаар гаргахыг зөвлөв.