Оросын 16 настай теннисчний чансаа 103 байраар ахижээ

ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 4. /ТАСС/. АНУ-ын Мемфис хотноо болсон тэмцээнд түрүүлсэн Оросын 16 настай теннисчин Кристина Лютова Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ чансааны 126 дугаарт бичигдлээ.

Тэрбээр финалын тоглолтод Чехийн тамирчин Дарья Видмановаг хожсоноор сүүлийн долоон жилийн хугацаанд тус холбооны ивээл дор болдог тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу теннисчин болсон юм.

Мемфисийн тэмцээн нь Кристинагийн хувьд WTA холбооны түвшний анхны тэмцээн байлаа. Үүнээс өмнө тэрбээр чансааны 229 дүгээрт жагсаж байсан бол одоо 604 оноотой болж, 100 гаруй байр урагшилжээ.

Дэлхийн эмэгтэй теннисчдийн чансааг Беларусийн тамирчин Арина Соболенко 8550 оноотойгоор тэргүүлж байгаа бол Казахстаны теннисчин Елена Рыбакина /8056/, АНУ-ын Жессика Пегула /6625/ нар удаалж байна.

Оросын теннисчин Мирра Андреева /5293/ чансааны 5 дугаарт бичигджээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн