Олон түвшний уулзварын таван байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дууслаа

Авто замын хөдөлгөөний ачаалал хамгийн их байршил олон түвшний уулзвар, гүүр, бүтээн байгуулалтыг 2025-2028 онд хийхээр төлөвлөсөн “Олон түвшний уулзвар” төслийн таван байршлын ТЭЗҮ, нарийвчилсан зургийг боловсруулж дууслаа.

Тодруулбал. Сонгинохайрхан дүүргийн Монос, Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургууль, Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар, Наадамчдын замын явган хүний болон Баянзүрх дүүргийн Нарт хотхоны зүүн талын гүүр зэрэг уулзвар, гүүр барих юм.

Улаанбаатар хотын авто замын сүлжээний гол бэрхшээл нь уулзваруудын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал байгаагаас ихэнхдээ хөдөлгөөн саатдаг. Энэ нь цаг хугацаа алдахаас гадна шатахууны хэрэглээ, агаарын бохирдол, эдийн засгийн алдагдлыг нэмдэг учир олон түвшний уулзвар байгуулах нь замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, түгжрэлийг багасгах үр ашигтай шийдэл болохыг НЗДТГ-ын ХМОНХГ мэдээлжээ.

Мөн авто машинаах зорчих хугацаа богиносож, шатахуун, тээврийн зардлыг хэмнэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, авто замын сүлжээний нэвтрүүлэх чадвар, ашиглалтын үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой юм.

Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах зорилготой “Олон түвшний уулзвар” төслийг УИХ-ын 2021 оны тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлого, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн