ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 2. /РИА Новости/. Оросын 16 настай теннисчин Кристина Лютова Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ ивээл дор АНУ-ын Мемфис хотод болж буй WTA 250 ангиллын тэмцээний финалд шалгарлаа. Ингэснээр тэрбээр сүүлийн 7 жилийн хугацаанд тус тэмцээний финалд шалгарсан хамгийн залуу тамирчин болж байна.
Дэлхийн чансааны 229 дүгээрт бичигдэж буй К.Лютова хагас шигшээ тоглолтод АНУ-ын теннисчин Эльвина Калиеваг /132/ 7:5, 6:1 харьцаагаар илүүрхэн хожжээ. Тоглолт 1 цаг 38 минут үргэлжилсэн байна.
Сонгон шалгаруулалтыг давсан Лютова WTA-гийн тэмцээнд анх удаагаа оролцож байгаа бөгөөд одоо финалд Чехийн Дарья Видманова /114/, Мексикийн Рената Сарасуа /83/ хоёрын хожсонтой нь тоглоно.
Мемфис хотноо хатуу хучилттай талбайд явагдаж буй эмэгтэйчүүдийн WTA 250 ангиллын тэмцээний шагналын сан нь 283 мянган ам.доллар бөгөөд өнөөдөр өндөрлөнө.
Ташрамд сонирхуулахад, 2019 онд АНУ-ын теннисчин Коко Гауфф 15 настайдаа Австрийн Линц хотод болсон тэмцээнд түрүүлж байжээ.