Японы сүмогийн холбоо 1994 оноос хойш анх удаагаа башёгийн шагналын санг нэмэгдүүлжээ. Мөн найман жилийн дараа бөхчүүдийн цалинг өсгөсөн аж.
Шагналын сангийн тухайд дээд макүүчи зиндаанд түрүүлсэн бөх 20 сая иен буюу 124 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэх гэнэ. Энэ бүхэн ирэх оны нэгдүгээр сарын башёгоос хэрэгжиж эхэлнэ. Доод зиндааны шагналын сан ч үүнтэй адил нэмэгджээ.
Харин дээд зиндааны тусгай шагналын эзэд гурван сая иений урамшуулал хүртэнэ. Өмнө нь “дайчин барилдаан”, “гарамгай барилдаан”, “урам барилдаан” зэрэг тусгай шагнал хүртсэн бөхчүүд хоёр сая иен хүртдэг байв.
Тэгвэл ёкозүнагийн цалин 3.0 сая байснаас 3.3 сая иен, озэки 2.5 сая иенээс 2.75 сая иен болж өсчээ. Хоёрдугаар жүрёо зиндааны бөхчүүдийн цалин 1.1-ээс 1.2 сая иен болж өссөн байна.
Бөхчүүдийн цалин нэмэгдэхийн хэрээр башёгийн тасалбарын үнэ дагаад өснө.