Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Японы ерөнхий сайд Такаичи Санаэ Кюүшюү бүсэд болсон цуврал хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 30-д хүрснийг албан ёсоор мэдэгдлээ. Энэ тоонд шууд бус гамшгийн шалтгаантай нас барсан байж болзошгүй, одоогоор шалгаж буй тохиолдлуудыг мөн багтаасан байна.

Кумамото мужийн эрх баригчдын мэдээлснээр, Яцүширо хот дахь “Nippon Paper Industries” үйлдвэрийн барилга газар хөдлөлтөд өртөж, найман хүн амиа алджээ. Аврагчид хоёр хүнийг нурангиас эсэн мэнд гаргасан бол нэг хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Кашима хотын худалдааны төвд гарсан дэлбэрэлтийн улмаас таван хүн амиа алдаж, нэг хүнийг амьсгалгүй байдалтай олсон талаар мэдээлжээ.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, Мягмар гаригт (2026.07.28) Кумамото мужид болсон гол газар хөдлөлт нь Японы газар хөдлөлтийн эрчмийн 0-7 шатлалаар дээд буюу 7 баллын хүчтэй байсан. Уг гамшгийг “2026 оны Кумамотогийн газар хөдлөлт” хэмээн нэрлэжээ.

Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар Кумамото болон ойролцоох бүсүүдэд нийт 259 удаагийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Үүнээс дөрөв нь 5-аас дээш, 14 нь 4 баллын хүчтэй байсан бөгөөд газар хөдлөлтийн идэвхжил өндөр хэвээр байгааг агентлаг анхааруулжээ.

Мэргэжилтнүүд ойрын долоо хоногт, ялангуяа ирэх хэдэн хоногт дахин хүчтэй газар хөдлөлт болох эрсдэл өндөр байгааг сэрэмжлүүлсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас цахилгаан, усны хангамж тасалдаад байгаа бөгөөд Яцүширо хотод олон иргэн ундны ус авахын тулд ус түгээх машинуудын өмнө урт дараалал үүсгэжээ.

Тус хотын 70 гаруй настай нэгэн эмэгтэй “Нүүрээ угааж, усанд орж чадахгүй байгаа нь маш хүнд нөхцөл үүсгээд байна” гэж ярьсан бол 40 гаруй настай иргэн “Ундны ус, угаалга болон өдөр тутмын хэрэглээний усгүйгээс гадна хоол хүнс ч хүрэлцэхгүй байна” хэмээн нөхцөл байдлаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн