Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани “Galaxy Z” цувралын эвхэгддэг шинэ ухаалаг гар утсаа танилцууллаа. Харин АНУ-ын “Apple” компани энэ оны сүүлээр анхны эвхэгддэг “iPhone”-оо худалдаанд гаргаж магадгүй байгаа нь энэ төрлийн гар утасны зах зээл дэх өрсөлдөөнийг улам ширүүсгэх төлөвтэй байна.

“Samsung”-ийн шинэ “Galaxy Z” загварын нэг нь ном шиг дэлгэгддэг бөгөөд дэлгэсэн үедээ ердөө 4.1 миллиметрийн зузаантай аж. Мөн 215 грамм жинтэй бөгөөд энэ нь “Galaxy Z” цувралын хамгийн нимгэн, хамгийн хөнгөн загвар гэж компани онцолжээ.

Тус төхөөрөмж нь 8 инчийн дэлгэцтэй, видео үзэх, цахим ном уншихад илүү тохиромжтой гэж “Samsung” мэдэгдсэн байна.

Зах зээлийн судалгааны “IDC” байгууллагын мэдээлснээр, хэрэглэгчид гар утсаа өмнөхөөсөө илүү удаан хугацаанд ашиглах болсон тул дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн өсөлт саарчээ. Гэсэн ч шинэ загварууд худалдаанд гарснаар 2026 онд эвхэгддэг ухаалаг гар утасны нийлүүлэлт өмнөх оноос 20 хувиар өснө гэж тус байгууллага таамаглаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн