Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

2026-2027 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 258.921 хүүхэд улсын хэмжээнд байгаагийн 126.827 нь нийслэлд хамаарч байна.

Нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдийн тоо, насаар нь ангилбал

  •         2 настай-27.832
  • 3 настай-31.303
  • 4 настай-32.002
  • 5 настай-35.690 

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 8 дугаар сарын 10-23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор хүлээн авна. 

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагчид дараах асуудлыг урьдчилан анхаарах шаардлагатай. Үүнд:

  • Өөрийн болон хүүхдийн оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 8 дугаар сарын 7-ноос өмнө баталгаажуулсан байх

·

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн