Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд бороотой байх төлөвтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас долоодугаар сарын 27-ны 20 цагаас наймдугаар сарын 1-ний 20 цаг хүртэлх Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ.

Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр долоодугаар сарын 28-нд шөнөдөө +18-20 хэм, үүлэрхэг, бага зэргийн бороотой, өдөртөө +28-30 хэм, дуу цахилгаантай бага зэргийн бороотой, 29-нд шөнөдөө үүлшинэ, бага зэргийн бороо орно, +17-19 хэм, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн бороотой,  +25-27 хэм , 30-нд шөнөдөө үүлэрхэг, бороо орно, +17-19 хэм, өдөртөө бороотой, +20-22 хэм, 31-нээс үүл багасаж, бороо орохгүй, шөнөдөө +13-15 хэм, өдөртөө +23-25 хэм дулаан байх ажээ. 

Наймдугаар сарын 1-нд шөнөдөө бороо орохгүй +12-14 хэм бол өдөртөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно, +20-22 хэм дулаан байх юм байна.

Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд бороотой байх төлөвтэй байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн